eSIM хэрхэн суулгах вэ? (iPhone)

iPhone утас дээр еСим суулгах заавар:

Алхам 1:
Settings цэс руу нэвтэрч Cellular товчин дээр дарна.

Алхам 2:
Add Cellular Plan цэсийг сонгоно. Та еСим ашигладаг бол Add eSIM цэсийг сонгоно.

Алхам 3:
Use QR Code боломжийг сонгоно.

Алхам 4:
Open Photos дарж, манай явуулсан еСим кодыг уншуулан, Танд Primary болон Business гэсэн 2 сонголт үүснэ, Business нэрээ та өөрөө өөрчилж болно.

Алхам 5:
Шинээр үүссэн еСим цэсэн дээр дараад заавал Data Roaming – ON болгож идэвхжүүлнэ.

Мөн үндсэн Cellular Data хэсэг дээр дата сүлжээгээ манай есим дээр тохируулж өгсөнөөр таны eSIM амжилттай идэвхжиж интернэт шууд орж эхлэнэ.

Нэмэлт:
Default line буюу дуудлага хийх хэсэгт Primary симээ тохируулж өгөх шаардлагатай. Энгэсгээр та манай еСимтэй хамт Мобиком болон Юнител өөрийн нэг дугаараа ашиглаад явах боломжтой болно.

iMessage болон Facetime хэсгээ та манай еСимдээрээ идэвхжүүлж бас болно.

 

Scroll to Top